Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгоно

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгоно

ХНХ-ийн сайд  “Мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох журам"-ыг баталжээ.

Энэхүү журамд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагаар мэргэжил эзэмшиж байгаа, мэргэжлийн үнэмлэх болон чадамжийн гэрчилгээтэй хөгжлийн бэрхшээлтэй хүн олон улсын тэмцээн, уралдаанд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон тусгай байр эзэлсэн тохиолдолд 500 мянгаас 3 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор тусгалаа. Түүнчлэн багш, дасгалжуулагч, хувийн туслах нарт тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүний гаргасан амжилтаас хамааран 20-30 хувьтай нь тэнцэх хэмжээний  мөнгөн урамшуулал олгох юм. 

Мөн мэргэжлийн ур чадварын улсын тэмцээнийг 3 жилд нэг удаа зохион байгуулж, 1 мэргэжлээр 1 хүн шалгаруулан 3 жил тутамд 1 удаа зохиогддог дэлхийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцуулах юм.

Журмын дагуу шаардагдах төсвийг дэлхийн мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулагдах жилийн төсвийн төсөлд тусгуулж шийдвэрлүүлэх юм.

Журмыг бүрэн эхээр нь  http://legalinfo.mn/law/details/13011?lawid=13011 линкээс болон хавсралт хэсгээс татаж авна уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай