13 хүүхдээ гэртээ дөнгөлж хорьсон эцэг эхийг саатуулаад байна

13 хүүхдээ гэртээ дөнгөлж хорьсон эцэг эхийг саатуулаад байна

Калифорниад өөрсдийн 13 хүүхдээ ортой нь гинжилж хорьсон эцэг эхийг цагдаа нар саатуулжээ.

Хохирогчид Лос Анжелес хотоос 95 км-ийн зайд оршдог Перрис дэх байншингаас олдсон бөгөөд хоёроос 29 насны хүмүүс байжээ. Тэдний эцэг Дэвид Аллен Турпин 57 настай, ээж нь 49 настай Луис Анна Турпин гэх эмэгтэй байж. 

Хохирогчдын нэг 17 настай охин өнгөрсөн ням гарагт зугтаж гэрээс олсон утсаараа яаралтай тусламжийн газар луу залган, түүнийг болон 12 ах, дүүг нь эцэг эх нь гэртээ хорьж байгаа тухай хэлснээр эл хэрэг ил болжээ.

Цагдаагийн газрынхан 17 настай охин яг л 10 настай хүүхэд шиг жижигхэн, туранхай байсан бөгөөд хүүхдүүдийг харанхуй заваан өрөөнд орноос гинжээр дөнгөлж цоожилсон байдалтай олсон гэж мэдээлсэн байна.

Харин энэнхүү хэргийн шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа гэнэ. 

Эх сурвалж: BBC

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай