Оросгүй олимпыг хэн тэргүүлэх вэ?

Оросгүй олимпыг хэн тэргүүлэх вэ?

Сар хүрэхгүй хугацааны дараа нээлтээ хийх "Пёнчан-2018" өвлийн олимпод ОХУ-ын шигшээ баг оролцохгүй. Өнгөрсөн оны 12-р сард Олон улсын олимпын хорооны шийдвэрийн дагуу допингийн улмаас орос тамирчид эх орноо төлөөлөх эрхгүй болсон билээ. Улмаар Сочигийн олимпоос хүртсэн 13 медалиа хүснэгтэд тавдугаар байр эзэлсэн. Энэ удаагийн олимпод хойд хөршийн тамирчид олон улсын олимпын хорооны нэр дээр өрсөлдөнө. Тэгвэл энэ удаагийн олимпод шинжээчид медалийн тоогоор германчуудыг тэргүүлнэ гэж таамаглав. Тэднийг 14 алт, 12 мөнгө, 14 хүрэл нийт 40 медаль зүүнэ хэмээн үзсэн бол араас нь Норвеги, АНУ-ын багийг медалийн тоогоороо удаална гэж үзэв. Харин БНСУ-ын баг тамирчид нутаг дээрээ 10 медаль хүртэнэ гэж таамаглаж буй гэнэ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай