Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: ШӨХТГ-т шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийнэ

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: ШӨХТГ-т шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийнэ

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд

  1. Өнөөдөр бол жилийн 16 дах өдөр бөгөөд он дуусахад 349 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -17 хэмийн хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ.
  3. Аргын тооллын 1 сарын 16, Ангараг гараг. Билгийн тооллын битүүн, Суулга одтой, шар бич өдөр. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2427.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 368.50, вон 2.19 төгрөг байна. 

​Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

08.30 цагт Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Баянгол дүүргийн 7 дугаар төвд ажиллана. 

09.30 цагт “Монгол улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоо ба хүний эрхийн хэрэгжилт” олон улсын хурал ГХЯ-нд болно.

11.00 цагт ШӨХТГ-т шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын 2017 оны нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг танилцуулна.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газарт шаардлага хүргүүлэх болсон талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд

  1. Тайландад Багш нарын өдөр болж байна. 
  2. Хятад дуучин Yao Beina 2015 оны энэ өдөр таалал төгсжээ. 
  3. Индонезын дуучин жүжигчин Angel Karamoy энэ өдөр мэндэлжээ. 
  4. Америкийн мэргэжлийн боксчин Roy Jones Jr. энэ өдөр мэндэлжээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай