Урд хөршөө судалъя гэвэл эхлээд Манжийг судлах хэрэгтэй

Урд хөршөө судалъя гэвэл эхлээд Манжийг судлах хэрэгтэй

 Монгол Улсын Архивын Ерөнхий газар, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Хил хязгаар, газар зүйн хүрээлэнтэй хамтран хэвлүүлсэн “Зарлигаар Зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл” 20 боть бүтээлийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун : Монгол Улс Манж судлалын гол төв болно.

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар "Архивын байгууллагад хадгалагдаж буй 1200 боть номыг сэргээн судалгааны эргэлтэд оруулах шаардлагатай байгаагаас 20 ботийг хэвлэлээ. “Зарлигаар Зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл” 20 боть бүтээлийг хэвлэхдээ яг эх хувилбараар нь скайнердаж эмхэтгэсэн. Энэхүү бүтээл нь манж хэл дээр хэвлэгдсэн юм. Судлаачдын дунд одоо ч Манж судал үнэ цэнэтэй байгаа нь Хятадыг  судлахын тулд Манжийг судлахаас өөр аргагүйд байгаа юм. 

Өмнө нь баримт судлахын тулд судлаачид  заавал архивт орж үзэх шаардлагатай байсан бол одоо  энэ номноос үзэх боломжтой боллоо" гэв.

Номын нээлтийн үеэр 20 боть номын эмхэтгэлийг Улаанбаатар хотод байрлах бүх номын сангуудад тарааж өгсөн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай