АНУ-ын өрийг худалдаж авахаа Хятад улс зогсоохгүй

АНУ-ын өрийг худалдаж авахаа Хятад улс зогсоохгүй

АНУ-ын облигац буюу өрийн үнэт цаасыг худалдаж авахаа сааруулах боломжийг, эсвэл тэдгээрээс бүрмөсөн татгалзах асуудлыг Хятадын эрх баригчид авч үзээгүй. БНХАУ-ын Валютын хяналтын газар ингэж мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

“Эдгээр мэдээллийг ташаа эх сурвалжаас авсан, эсвэл худал мэдээлэл байх. АНУ-ын өрийн үнэт цаасан дахь валютын нөөцөд хөрөнгө оруулах нь зах зээлийн ажиллагаа бөгөөд арилжааны нөхцөл байдал, хөрөнгө оруулах эрэлтээс хамаардаг” гэж Хятадын дээрх газраас мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийтэлсэн АНУ-ын Сангийн яамны илтгэлээс үзвэл аравдугаар сарын байдлаар гадаад орнууд зургаан их наяд гаруй доллароор хэмжигдэх өрийн үнэт цаас эзэмшиж байв. Уг үнэт цаасанд оруулсан хөрөнгийн хэмжээгээр жагсаахад Хятад улс 18.7 хувийг эзэмшдэг буюу 1.189 их наяд долларын худалдан авалт хийсэн үзүүлэлтээр тэргүүлжээ.

Хоёрдугаарт, 1.093 их наяд долларын үзүүлэлтээр Японы улс оров. Дараа нь Ирланд (312.4 тэрбум доллар) жагссан байна. ОХУ (105 тэрбум доллар) уг жагсаалтын 15 дугаарт бичигджээ.

Америкийн улсын өрийг гадаадын хуулийн этгээд болон хувь хүн, тэрчлэн компани, сан, хувийн хөрөнгө оруулагчид эзэмшдэг аж. Ийм арилжаа явуулснаар АНУ-ын Засгийн газар төсвийн их хэмжээний хомсдолтой нөхцөлд улсын зардлаа нөхөх боломж олгодог байна. Тус улсын өр хамгийн найдвартай үнэт цаасанд тооцогддог бөгөөд дэлхийн санхүүгийн зах зээлд худалдаалагддаг ч тийм ч их ашигтай биш гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай