Гишүүн Д.Гантулгыг АТГ-т байцаахаар шилжүүлжээ

Гишүүн Д.Гантулгыг АТГ-т байцаахаар шилжүүлжээ

УИХ-ын гишүүн, “бандааш” хэмээн хочлуулах болсон Д.Гантулга нарт холбогдох хэргийг УЕПГ-аас харьяалал тогтоож, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. НПГ-ын эх сурвалж “УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг шалгаж байх явцдаа мөрдөн байцаагч нь түүний нөлөөнд автсан байж болзошгүй гэж үзээд харьяаллыг нь өөрчилсөн. Улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, тус дүүргийн Прокурорын газарт хянаж байсан хэргийг манай хяналтад шилжүүлээд байна.

Тэгэхдээ бас Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хянаж байсан, ШШҮХ-гийн шинжээчид ашиг сонирхлын зөрчилтэй дүгнэлт гаргасан байж болзошгүй үйлдлийг нь ч нэгтгэсэн. Өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ШШҮХ-гийн шинжээч, Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгчийг УИХ-ын гишүүн Д.Гантулгын хамт шалгаж буй.

Халдашгүй байдал гэдэг халхавчийг Үндсэн хуулийн цэц үгүй болгосон учраас түүнээс тайлбар мэдүүлэг авахад ямар нэг хүндрэл учрахгүй байх” гэв. Д.Гантулгаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн тайлбар мэдүүлэг авснаас хойш дахиж байцаагаагүй аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай