АНУ Европ руу танкийн бригад илгээнэ

АНУ Европ руу танкийн бригад илгээнэ

Энэ зун АНУ Европ руу танкийн нэгдүгээр бригадаа илгээнэ. Европ дахь хүчнээ сэлгэх хүрээнд Техас муж улсын Форт-Худ баазад байрладаг торгон цэргийн нэгдүгээр дивизийн бүрэлдэхүүнд багтдаг уг бригадыг илгээх болжээ. НАТО-гийн дэргэдэх АНУ-ын төлөөлөгчийн газраас ийн мэдээлсэн байна. Крымийг ОХУ-д нэгтгэсний дараа 2014 оны хавар АНУ, НАТО-гийн “Atlantic Resolve” ажиллагааг эхлүүлсэн юм. Үүнийг Зүүн Европын орнуудын итгэлийг сэргээх зорилготой гэдэг. Уг ажиллагааны хүрээнд АНУ-ын Хуурай замын хүчин Польш, Балтын тэнгис орчим, Румын, Болгар, Унгарт олон үндэстний цэргийн сургуулилалтад оролцож байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай