Шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэнэ

Шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэнэ

 Шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг энэ сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ өдөр төр, засгийн тэргүүн нар, УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хууль тогтоогчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Үдээс хойшхи 14 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм. Энэ хүрээнд тус өдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болох юм. Мөн үеэр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд төрийн дээд шагнал гардуулах аж.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай