Мэдээллийн технологийн сургалтуудыг амжилттай дүүргэсэн залуучууд сертификатаа авлаа

Мэдээллийн технологийн сургалтуудыг амжилттай дүүргэсэн залуучууд сертификатаа авлаа

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв” БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-тай хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтууд болон компьютерийн үндсэн хэрэглээний сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй явуулж байна.

Төслийн  хүрээнд компьютерийн үндсэн хэрэглээ, вэб дизайн, вэб хөгжүүлэгч, жава /JAVA/ ангиудын ээлжит сургалтуудыг зохион байгуулж, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр компьютерийн үндсэн хэрэглээний ангийн 33 төгсөгч, вэб дизайны ангийн 19, вэб хөгжүүлэгчийн ангийн 14, жава /JAVA/-гийн ангийн 19 төгсөгч, нийт 85 залуучууд амжилттай суралцаж сертификат гардан авлаа.

Дараагийн ээлжийн компьютерийн үндсэн хэрэглээний сургалт  2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, жава/JAVA/, вэб хөгжүүлэгчийн сургалтууд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, вэб дизайны сургалт 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс тус тус хичээллэж эхлэх юм.

Дээрх сургалтуудад хамрагдах сонирхолтой оюутан, залуучууд, иргэдийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагуудын хооронд бүртгэж байна. Сургалтын талаарх мэдээллийг 9712-5557, 70122999 дугааруудаас лавлана уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай