Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 10 зүйл: МУ-ын Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаар жагсаал болно

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 10 зүйл: МУ-ын Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаар жагсаал болно

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд

  1. Өнөөдөр бол жилийн 12 дах өдөр бөгөөд он дуусахад 353 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Аргын тооллын 1 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 26, Онгоц одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2427.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 368.50, вон 2.19 төгрөг байна. 

​Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1. Үндэсний статистикийн хорооны удирдах ажилтны зөвлөлийн хурал өнөөдөр 09:00 цагаас болно. Хаана; Засгийн газрын XI байр. 

  2. 10.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд МУ-ын Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаар жагсаал цуглаантай тул хүрэлцэн ирж оролцоно уу

 

Энэ өдөр дэлхийн түүхэнд

1991 оны энэ өдөр Испаний хөл бөмбөгчих Daniel Pacheco мэндэлжээ. 

1968 оны энэ өдөр Канадын хоккейн тамирчин  Joй Juneau мэндэлжээ. 

1969 оны энэ өдөр Америкийн дуучин, хөгжмийн зохиолч Marilyn Manson мэндэлжээ. 

1713 оны энэ өдөр Францын зохиолч  Jean Chardin мэндэлжээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай