Айл өрхийг усанд автахаас сэргийлж, халиа, дошин арилгаж эхэллээ

Айл өрхийг усанд автахаас сэргийлж, халиа, дошин арилгаж эхэллээ

Чингэлтэй дүүргийн XII хороон дахь Дэнжийн мянгын III, X хорооны I суваг, Сонгинохайрхан дүүрэг дэх Толгойтын намгийн сувагт хөрсний ус ихээр хальж халиа, дошин үүсэж, албан байгууллага, авто зам, айл өрхүүд усанд автах эрсдэлтэй байгаа аж. Тиймээс Геодези, усны барилга байгууламжийн газрын Ашиглалтын албаныхан халиа, дошин арилгаж эхэлжээ.

Энэ талаар тус газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Тагарваагаас тодруулахад “Манай газар үерийн 140.5 км урт далан хариуцан ажилладаг. Зуны улиралд булгийн болон хөрсний хальсан ус Ногоон нуур, Туул голд цутгадаг. Өвөл болохоор усны өнгөн хэсэг нь хөлдөөд, хальж гарч ирж байна.

Орон нутгаас шилжиж ирсэн иргэд болон аж ахуйн нэгж байгууллага зөшөөрөлгүйгээр барилга байгууламж барьснаас хөрсний усны системийг таглаж, хааж зөв голдиролоор урсах боломжгүй болгодог. Тиймээс энэ жил усны түвшин өмнөхөөс илүү нэмэгдсэн. Одоогоор усанд автсан айл байхгүй ч халиа, дошинг зөөж цэвэрлэхгүй бол айл өрх шар усны үерт автах эрсдэлтэй” гэв.

Дашрамд дуулгахад, тус газрынхан 77200200 утсаар 24 цагийн турш дуудлага, мэдээлэл авч буй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай