НӨАТ-ын сугалааны супер азтаны шагналын сан 50 сая байсныг бууруулжээ

НӨАТ-ын сугалааны супер азтаны шагналын сан  50 сая байсныг бууруулжээ

НӨАТ-ын сугалааны супер шагналын сан 50 сая төгрөг байсныг 25 сая болгон бууруулжээ. Сангийн 381 дүгээр тушаалаар НӨАТ-ын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг  өөрчлөн баталжээ.

 Энэхүү тушаал нь энэ сарын 21-нд болох өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-31-ны хооронд иргэдийн худалдан авалтын баримтыг хамруулсан сугалаанд хамаарахгүй юм. Харин ирэх сард болох сугалаанаас эхлэн шагналын санг дээрх байдлаар бууруулах юм байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай