"Шорвог" Монголын давсыг багасгахаар хэлэлцэж байна

"Шорвог" Монголын давсыг багасгахаар хэлэлцэж байна

Сүүлийн жилүүдэд Монгол хүний давсны дундаж хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2,5 дахин өндөр (11,5 гр) байгаа, нөгөө талаар түүнээс шалтгаалсан, артерийн даралт ихсэх, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгаа нь эрүүл мэндийн статистик дүн, хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгааны дүн нотлоод байна.

Өнөөдөр ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ хамтран "Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээг танилцуулах уулзалтыг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд МХЕГ, НЗАА-ны ХХҮ-ний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо, нийслэл хотод хүнс болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежерүүд зэрэг нийт 150 хүн оролцож байна.

Тус уулзалтаар Давсны хэрэглээг бууруулах стратеги (Монголчуудын давсны хэрэглээ), Халдварт бус өвчний асуудлаарх  ДЭМБ-ын бодлого, стратеги, “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний удирдамж, “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээнд оролцогч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, Бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулсан туршилтын үр дүнг танилцуулах юм.

ХХААХҮЯ холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг 2018 оноос 2 үе шаттайгаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган 2018 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр танилцуулах уулзалтаа хийж байна.

 

 

 

 

 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай