Газрын тосны эрэлт, нийлүүлэлт тэнцвэржиж эхэлсэн гэж үзэж байна

АНУ-ын тосны нөөц найман долоо хоног дараалан буурсан үзүүлэлттэй гарснаас шалтгаалж үнэ нь өслөө. Мөн тус улсын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 3.75 сая баррелиар багассан байх төлөвтэй буй гэнэ. Энэ нь зах зээл дэх эрэлт, нийлүүлэлт тэнцвэржиж буйн дохио хэмээн зарим шинжээч тэмдэглэсэн байна. Нью-Йоркийн металлын биржид WTI маркийн нефтийн фьючерс ханш 1.3 хувиар дээшилсэн бөгөөд энэ нь сүүлийн гурван жилийн хугацаан дахь (нэг өдрийн дотор) хамгийн өндөр өсөлтөд тооцогдож буй аж.

ОПЕК-ийн орнууд гарцаа танасан хэвээр байхтай холбоотойгоор газрын тосны ханш энэ оныг өсөж эхлүүлсэн талаар “Bloomberg” мэдээлжээ. Бас АНУ-ын өрмийн тоо цөөрснийг дурдсан байна. Өчигдөр Нью-Йоркийн металлын биржид ирэх хоёрдугаар сард нийлүүлэх WTI маркийн нефтийн ханш нэмэгдэн, баррель нь 62.56 “ногоон”-той тэнцэх болов. Мөн Лондоны металлын биржид гуравдугаар сард худалдан авах “Brent” маркийн нефтийн үнэ 0.8 хувиар өсөж, баррель нь 68.29 ам.доллартой дүйлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай