Хувьцаагаа алдаад байгаа "Монгол зэс корпораци" олон улсын шүүхээр эрхээ хамгаалуулна

Хувьцаагаа алдаад байгаа  "Монгол зэс корпораци" олон улсын шүүхээр эрхээ  хамгаалуулна

Засгийн газрын шийдвэрийн дагуу Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ХХК 100 хувь Монгол Улсын төрийн өмч болгосон. Тэгвэл энэ асуудалд хувьцаагаа алдаад буй "Монгол зэс корпораци"-ийн зүгээс олон улсын шүүхээр эрхээ хамгаалуулахаас өөр аргагүйд хүрээд байгаа талаар хэвлэлийн бага хурал хийж байна. 

Хэвлэлийн бага хурлын үеэр "Монголын зэс корпораци" ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мэдэгдэхдээ:   Бидний зүгээс Засгийн газартай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Гэрээ хэлцэл хийсэн мэтээр мэдэгдэж байгаа эсэргүүцэж байна.  Монгол Улсын иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "Өмчлөгч нь өөрийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй" гэж өмчлөгчийн эрхийг хамгаалсан байдаг. 

Тэгвэл энэ эрхэд Засгийн газар ноцтойгоор халдсан гэж  "Монгол зэс корпораци"-аас мэдэгдэж байгаа талаар дараах лайваас дэлгэрүүлж үзнэ үү

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай