ФОТО: “1000 машины зогсоол”-ын газрыг чөлөөллөө

Галт тэрэгний төв буудал буюу вокзалын баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ын газрыг өнөөдөр чөлөөлөв.

Шүүхийн шийдвэрээр уг зогсоолын үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх талаар өмнө нь хэд, хэдэн удаа мэдэгдэл өгчээ. Уг талбайд худалдаа эрхлэгчдийг авто машинуудаа өнөөдрийн 18:00 цаг хүртэл шилжүүлэн зөөвөрлөх хугацаа өгч байгаа аж.

Хэрвээ заасан хугацаанаас хойш зогсоолд автомашин үлдсэн тохиолдолд тусгай зориулалтын машинуудаар зөөж талбайг чөлөөлнө гэдгийг иргэд аж ахуйн нэгжид мэдэгдээд байгаа юм.

Автомашины худалдаа эрхлэгчдийн байрлаж байсан уг газар нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнх юм. Энэхүү газарт Улаанбаатар хотын шинэ зорчигч үйлчилгээний төв буюу орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн төмөр замын вокзал барихаар төлөвлөж үүний дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон. Төлөвлөсний дагуу шинэ вокзалын барилгын ажил удахгүй эхэлнэ. Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн цагдаагийн газар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хамтран авто машины худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа хэлээн албаныхан хэлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай