ФОТО: Шинэ нисэх буудал энэ онд ашиглалтанд орно

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

2008 онд Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсыг хамтын ажиллагааны банкны хооронд 65.6 тэрбум иенийн санхүүжилттэй зээлийн гэрээг хийснээр тус нисэх буудлын санхүүжилт шийдэгдсэн. 40 жилийн хугацаатай, эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй, 0.1 хувийн хүүтэй энэ гэрээ батлагдсанаас хойш одоо арван жил болж, зээлээ төлж эхлэх хугацаа болж байгаа юм.

Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр барьж буй нисэх буудлын цогцолборын ажилд Япон, БНСУ, Монголын 50 орчим компанийн 2700 ажилчин оролцжээ. Компаниудын 70 гаруй хувь нь дотоодынх бөгөөд нийт ажилчдын 85 хувь нь монголчууд юм байна.
Нисэх буудлыг Улаанбаатартай холбох авто замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр тус улсын компани барьж эхэлсэн. Энэ оны аравдугаар сард зам барьж дуусна гэж Зам тээврийн хөгжлийн сайдад танилцууллаа.   
 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай