Серена Уильямс эргэн ирнэ

АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс их спортдоо эргэн ирлээ. Өнгөрсөн наймдугаар сард охин төрүүлж, есдүгээр сард хуримаа хийсэн америк бүсгүй Абу Дабигийн тэмцээнд хүч сорихоор бүртгүүлсэн юм. Ингэснээр Серена охиноо төрүүлснээс хойш ердөө дөрвөн сарын дараа теннисний талбайд дахин гарах аж.

Энэ жил 36 настай, цагтаа дэлхийн чансааг тэргүүлж явсан Серена тус тэмцээнд Францын нээлттэй тэмцээний аварга, Латвийн Елена Остапенкотой хүч сорино. Ингэснээр Абу Дабигийн тэмцээнд оролцсон анхны эмэгтэй теннисчид болох юм. Түүнийг он гаргаад Австралийн нээлттэй тэмцээнд өрсөлдөнө гэж шинжээчид таамаглаж байсан ч “Сэм авгын” хүчтэй тамирчин үүнийг хүлээж тэссэнгүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай