Нийслэлийн Цагдаагийн газар 2017 оны ажлаа дүгнэж, оны шилдгүүдээ шалгарууллаа

Нийслэлийн Цагдаагийн газар 2017 оны ажлаа дүгнэж, оны шилдгүүдээ шалгарууллаа

Нийслэлийн цагдаагийн газар 2017 онд зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээгээ дүгнэж, 2017 оны “Бүтээлч хамт олон”, хөдөлмөрийн тэргүүн,  ажил мэргэжлийн аварга болон оны онцлох ажилтнуудыг шалгарууллаа.

Мөн урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг оновчтой зохион байгуулж, хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлийг бууруулж нийслэл хотын эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуурыг хангасан шилдэг Цагдаагийн хэлтэс, алба хаагчдыг шалгаруулж Нийслэлийн Засаг даргын захирамжаар 70 гаруй сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгов.



Шагнагдсан алба хаагчдад Цагдаагийн Ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга С.Амарсайхан нар баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Нийслэлийн удирдлагуудаас эргүүлийн автомашиныг  тодорхой тоогоор нэмэгдүүлэх, алба хаагчдыг зэвсэглэмж, тусгай хэрэгсэл, бусад техник, тоног төхөөрөмжөөр хангахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэхийн зэрэгцээ дүүрэг, хороон дээр ажиллаж буй алба хаагчдаас гадаад улс оронд туршлага солилцуулах ажлыг зохион байгуулахаа илэрхийлснийг Нийслэлийн цагдаагийн газрын хамт олон талархалтайгаар хүлээн авлаа гэж нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай