И.Энхбат: "Ирэх оноос эмийн санд дугаарлаж зогсохоо болино"

И.Энхбат: "Ирэх оноос эмийн санд дугаарлаж зогсохоо болино"

Эмийн сангууд сард хоёр удаа хөнгөлөлттэй эмийг олгодог байсан бол  санхүүжилтийнхээ хүрээнд сарын турш хөнгөлөлттэй эм олгох болсон байна. Иргэдийг хөнгөлөлттэй эмээр хүндрэлгүй хангах ажлыг хийж байна гэдгийг  ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын газраас мэдээллээ. Улсын хэмжээнд жилд 28 тэрбум төгрөгийг иргэд даатгуулагчдын хөнгөлөлттэй эмэнд зарцуулдаг. Санхүүжилтийг ирэх онд олгохоор ярилцаж байна. 

Төсвийн хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар 861 эмийн сантай хамтран ажилладаг байна.  Гэвч эмийн сангуудад эмийн хангалт муу, эмийн жагсаалтыг ил байрлуулаагүй, даатгалтай иргэдэд үйлчилсэн жагсаалтыг бөөнд нь бичдэг зэрэг зөрчлүүд гарч байна.

ЭМНДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга И.Энхбат хэлэхдээ: 

Эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна гэдгийг онцоллоо. 2018 онд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг шинэчлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэдгийг хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

800 гаруй эм хөнгөлөлттэй үнээр олгож байна. 

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга М.Уранчимэг хэлэхдээ: 

Даатгалаар хөнгөлөлттэй олгож буй эмийн нэр төрлийг цөөрүүлж, санхүүжилтийг хүрэлцээтэй болгохоос гадна эмийн зохистой хэрэглээг дэмжинэ. Хөнгөлөлттэй эмийг сарын турш олгож байх асуудлын дагуу эмийн сангуудыг хоёр өдөр олгодгоо зогсоох албан даалгаврыг өгчээ. Санхүүжилтийнхээ хүрээнд сарын турш эм олгож иргэдэд хүндрэл учруулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна. Өрхийн эмч нар өдөр бүр жороо бичдэг болчихвол өдөрт 10-15 хүнд жор бичиж тэд хөнгөлөлттэй эмээ аваад явбал дараалал үүсэхгүй байх боломж бий гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.

Тэдний хэлж буйгаар хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгоход гардаг бас нэг асуудал нь өрхийн эмч нарын жор бичилт. Жор бичихдээ мөн л сард 2 өдөр хэмээдэг нь хөнгөлөлттэй эм авахаар дугаарлагсадын тоог нэмж байна гэв. Тиймээс эмч нарын сард хоёр удаа бичдэг байсан жорыг өдөр болгон бичдэг болгож өөрчилж байгаа аж. Ингэснээр эмийн санд дугаарлах иргэдийн тоо ч буурна гэж үзэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай