ФОТО: “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”-ыг шалгарууллаа

Нийслэлийн 2017 оны “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Хангарди ордонд боллоо.

Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын, ялангуяа Улаанбаатар хотын хамгийн үнэт баялаг, юугаар ч сольшгүй нандин эрдэнэ нь монгол хүн, хүүхдийн эрүүл мэнд, амьдралын аюулгүй орчин билээ. Нийгэм эдийн засгийн зорилтын хүрээнд үйлчилгээний байгууллагууд /худалдааны төв, зоогийн газар, галт тэрэг, онгоцны буудал, банк, үзвэр үйлчилгээний газрууд/-д хүүхдэд ээлттэй, гэр бүлийг дэмжсэн үйлчилгээг нэвтрүүлэх, хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх санал санаачлага, сургалт сурталчилгааг өрнүүлж ажиллалаа.

Сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбар, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээ, хүрээлэн буй орчиноо хүүхэд, гэр бүл рүү хандуулж  байгаа нь сайшаалтай.

Хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажил үйлчилгээ, орчинг бий болгож, ирээдүй хойч үеийнхээ төлөө санал санаачилга гарган ажилласан дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, үзвэр үйлчилгээний байгууллагуудыг урамшуулан, цаашид ажиллах урам зориг, эрч хүч өгөх зорилгоор хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага шалгаруулах энэхүү ёслолын үйл ажиллагааг нээснийг мэдэгдье.

“Аз жаргалтай Улаанбаатар” болох зорилт тавин Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлхийн төлөө ажиллаж байгаа Та бүхэнтэй хамтарч ажиллахдаа таатай байна. Хүүхэд, багачууд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай