Н.Баяраа улсынхаа дээд амжилтыг шинэчилжээ

Н.Баяраа улсынхаа дээд амжилтыг шинэчилжээ

Буудлагын спортын Холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-19-нд болов. 2017 онд болсон дөрвөн цуврал тэмцээнд хамгийн өндөр амжилт гарган, чансаагаараа тэргүүлсэн шилдэг найман тамирчин 14 төрөлд цэц сорьсноороо онцлогтой эл тэмцээний үеэр олны анхаарлыг татаж, шуугиулсан цөөнгүй амжилт гаргалаа.

Үүнээс олон улсын хэмжээний мастер Н.Баяраагийн амжилт онцгой байв. Тэрбээр хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд түрүүлэхдээ 599 оноогоор улсынхаа дээд амжилтыг шинэчилжээ. Н.Баяраа өмнө нь буюу 2012 оны УАШТ-ий үеэр хийн урт бууны 10 метрийн дасгалд 597 онон, улсынхаа дээд амжилтыг эвдсэн юм. Сонирхуулахад, өдгөө 25 настай тэрбээр “Лондон-2012” олимпод оролцохдоо 593 оноо авсан амжилтаар 23 дугаар байрт шалгарч байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай