ФОТО: Цэц УИХ-ын гишүүдийн өөрсдийгөө хаацайлсан хуулийн заалтыг хүчингүй болголоо

Өнөөдөр олны анхаарал татсан асуудлаар буюу "УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй" гэсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцлээ. Их суудлын хуралдаанаас Үндсэн хуулийн 6.9.1-т заасан “нотлох баримттайгаар баригдсан” гэх заалтыг хүчингүй болгох шийдвэр гарчээ.

Энэ маргааны эх нь олон сар үргэлжилсэн "УИХ-ын гишүүн Д.Гантулга нь 25 настай Ч.Наранзаяаг хүчиндсэн гэх дуулианд нэр холбогдсон" гэх асуудлаас үүдэж гарсан юм. Д.Гантулга нь Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Ямар ч байсан "УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй" гэх хуулийн заалтаар УИХ-ын гишүүд гэмт хэргээс нуугддаг, гэм буруугаа хайцаалдаг хэмээх маргаанууд шийдэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотой маргааныг Үндсэн хуулийн цэц ийнхүү хүчингүй болгох шийдвэр гаргаад байна.

Хүчингүй болгосон заалт:

Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/

6 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүн

6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ:

6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай