ФОТО: Гагнуурчин хүү оны шилдэгээр тодорлоо

Нийслэлийн оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ёслол өнөөдөр эхэллээ. Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас зохион байгуулдаг тус арга хэмжээнд 400 орчим хүүхэд өрсөлдсөнөөс 44 нь шилдэгийн төлөө нэр дэвших эрхээ авсан байна. Үүнээс 5 хүүхдийг Манлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэсэн номинацийн эзнээр тодруулжээ. Шилдэгүүдийн шагналыг сургууль дээр очиж нь гардуулж буйгаараа энэ жилийн ажиллагаа онцлог аж. Энэ нь шилдэг хүүхдүүдийн амжилтыг найз нөхөд, багш, сургуулийн удирдлагатай нь хуваалцаж, бусдад нь урам зориг, сэдэл төрүүлэх зорилготой гэж зохион байгуулагчид нь үзэж байна.

Шагналын салхийг 2017 оны Нийслэлийн шилдэг Бүтээлч хүүхдээр тодорсон Техник технологийн Политехник коллежийн сурагч Жадамбын Жанлав-Ойдов хагалж, өнөөдөр сургууль дээрээ талархал, дурсгалын зүйлээ гардан авлаа. 18 настай энэ хүү Хятадын Шанхай хотноо болсон “WorldSkills China-2017” олон улсын гагнуурын уралдаанд 4-р байр, Арабын нэгдсэн Эмиратын Абу-Даби хотноо зохиогдсон “WorldSkills-2017” олон улсын гагнуурын уралдаанд шагналт байр эзэлж, Үндэсний ялагчаар тодорчээ. Мөн 2017 онд Монгол ур чадвар гагнуурын уралдааны тэргүүн байрыг авсан амжилтын эзэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай