АНУ-д 93 настныг асрах газраас хөөжээ

АНУ-д 93 настныг асрах газраас хөөжээ

АНУ-ын цагдаа нар 93 настай эмгэнийг түрээсийн төрбөрөө хийгээгүй хэмээн өндөр настны асрах газраас албадан гаргаж буй бичлэгийг фэйсбүүк сүлжээнээс үзэж болно. Эл бичлэг “Youtube”-д ч нийтлэгджээ. Өндөр настан Хуанита Фитцжеральд удахгүй үхнэ хэмээн сүүлийн гурван сарын төлбөрөө хийгээгүй учир түүнд ийм арга хэмжээ авсан тухай дээрх газрын эзэн мэдээлсэн байна. Мөн өндөр настан амьдардаг өрөөгөө мөөгөнцөртэй хэмээн гомдоллосон гэнэ.

Цагдаагийнхныг ирэхэд “Та нар намайг эндээс гаргана уу гэхээс би явахгүй” гэжээ. Үүний дараа цагдаагийнхан түүнийг гар дээрээ өргөн автомашиндаа суулгасан аж. Цагдаагийн хэсэгт түүнд хоригдлын улбар шар хувцас өмсгөж, гав зүүсэн байна. Хоёр хоногийн дараа түүнийг шүүхэд ирэхийг үүрэг болгоод суллажээ.

Харин “Индепендент”-д бичсэнээр асрах газрын эзэгтэй өндөрт настныг байлгахгүй гэсэндээ санаатай төлбөрийн мөнгийг аваагүй хэмээн Х.Фитцжеральд мэдэгдсэн байна. Өөр муж улсад аж төрдөг хүү нь байдаг ч түүнээс тусламж авахыг хүсэхгүй байгаагаа энэ эмэгтэй илэрхийлжээ. Шоронгоос гарсныхаа дараа тэрбээр найзынхаа гэрт түр амьдрах болсон гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай