1.4 км шинэ авто зам ирэх онд ашиглалтад орно

1.4 км шинэ авто зам ирэх онд ашиглалтад орно

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 урт метр гүүрийн  хамт барих ажлын хүрээнд  2017 онд төлөвлөсөн хуваарийн дагуу 3 алгасалтай 57 урт метр төмөрбетон гүүрийн тулгуур, суурь, 21 дам нурууг цутгаж, далан сувгийн бэхэлгээний болон гүүрийн 2 талын  холбох замын газар шороо, далангийн дүүргэлтийн ажлуудыг хийж, гүйцэтлээ.

Тус зам, гүүрийн ажил нийт 31 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн бөгөөд  2018 онд ашиглалтад орох  юм.  Тус авто зам  буюу гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсгийг барьснаар Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсч , улмаар хотын хойд хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал буурч, жигд хуваарилах болон гэр хороололын дахин төлөвлөлтийг хурдасгах чухал ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд 1.4 км урттай авто зам, 14м өргөнтэй зорчих хэсэг, 2 талдаа 3м өргөн явган хүний зам, 2 талдаа 2м ногоон байгууламж, 3 цэгт т/б хоолой, 1 цэгт 54 у/м т/б гүүр, 2 талдаа гэрэлтүүлгийн хамт баригдана. Гүйцэтгэгчээр "Мотор сервис" ХХК ажиллаж байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай