ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: Шалтгалт хийж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: Шалтгалт хийж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй

Иргэн Г.Номуундарьтай холбоотой хэргийн асуудалд "Цагдаагийн ерөнхий газар уг асуудалд анхаарал хандуулаад шалгаж байна. Харин эрүү үүсгээгүй. Шалтгалт хийж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв. 

Мөн "Иргэд хэргийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардаж байна. Хуульд хэргийн явцад мэдээлэл түгээхийг хатуу хориглодог. Харин хэргийг шалгаж дуусаад прокурорт танилцуулсны дараа олон түмэнд мэдээлэл өгөх ёстой. Мөн олон нийтийн сүлжээнд ямар ч баримт нотолгоогүй бусдыг гүтгэх явдал гарч байгаа тул үнэн мөнийг шийдэгдтэл худал мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна" ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ. 

Эх сурвалж: gogo.mn

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай