Уурхайн гүнд агааргүй болсон гурван иргэний амийг аварлаа

Уурхайн гүнд агааргүй болсон гурван иргэний амийг аварлаа

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг  “Цагаан Шонхор” ХХК-ийн эдэлбэр газарт иргэн М-ийн нүүрсний бичил уурхайн налуу амны цахилгаан хуваарилах самбарт гэмтэл гарсны улмаас гурван иргэн цахилгаангүй, агааргүй боллоо гэсэн дуудлагаар /2017.12.15/ ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажиллажээ.

Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан  агааргүй болсон гурван иргэнийг эсэн мэнд гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай