Нэн ядуу монгол иргэд болон хятад цагаач иргэд өвлийг өнтэй давна

Нэн ядуу монгол иргэд болон хятад цагаач иргэд өвлийг өнтэй давна

Монгол Хятадын соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас санаачлан Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбоотой хамтран 2018 оны “Дулаан өвөл” төслийн хандивийн арга хэмжээ болж өнгөрлөө.  Энэхүү хөтөлбөр нь нэн ядуу монгол иргэд болон хятад цагаач иргэдэд өвлийн хүйтэн улирлыг өнтэй давахад туслах зорилготой ба 5 жил дараалан зохион байгуулж нийт 592 сая төгрөгийн тусламжийг 3782 айл өрхөд үзүүлээд байна. 

Энэ удаагийн “Дулаан өвөл” төсөл нь 2017 оны 11-р сарын 7-ны өдөр эхэлсэн бөгөөд Сангаас нийслэлийн 9 дүүргийн халамжийн хэлтсийн төлөөллүүдтэй ажлын хурлыг хийж төслийн зохион байгуулалтыг тогтсон болно.


Гурван 7 хоногийн хугацаатай хамрагдах хүсэлтэй айл тус бүрээр судалгаа хийсний дагуу нийт 154 өрхийг тус хөтөлбөрт хамруулахаар болж хүнс тэжээл болон ахуйн зүйлс зэрэг шаардлагатай зүйлсээс сонгон нийт 22 сая төгрөгийн үнэ бүхий зүйлсийн тусламж үзүүлэхээр болов.


Монгол Хятадын соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан нь Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газраас санаачлан Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагуудтай хамтран 2014 оны 2-р сард байгуулагдсан.  Үүний дунд, 2014 онд бага ангийн сурагчдад чиглэсэн “Дулаан өвөл” төслийн хэрэгжүүлсэн ба Нийслэлийн ЕБС-ийн 1-ээс 2-р ангийн 3014 сурагчдад 1,3 сая юанын үнэ бүхий өвлийн дулаан хүрэм олгосон болно. Байгуулагдсан цагаас эхлэн Монгол Хятадын хэл соёл боловсролын сан болон Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сангаар дамжуулан нийт 80 гаруй төсөл хөтөлбөрт 1,7 тэрбум төгрөгийг хандив өргөөд байна. Монгол Хятад хоёр улсын ард иргэдийн сэтгэлийг холбосон гүүрийг босгон Монголын ард иргэдийн амьдрал ахуй, боловсролын хөгжил болон нийгмийн бүтээн байгуулалтыг дэмжихийн сацуу Монгол Хятадын соёлын харилцаа уламжлалт нөхөрсөг харилцаанд хувь нэмрээ оруулж байна.

Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын орлогч ноён Яанг Чингдун, Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын удирдлага, Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбооны тэргүүн Бай Шуангжань, Сангийн байнгын зөвлөлийн дарга Янг Жиюунг, Монгол дахь Зунхуй нийгэмлэгийн тэргүүн, сангийн гишүүд болон нийслэлийн 9 дүүргийн халамжийн хэлтсийн төлөөллүүд зэрэг 120 гаруй хүмүүс оролцлоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай