ФОТО: “ЗУУН ДАМНАСАН ӨВ” үзэсгэлэнгээс

Монголын Урчуудын Эвлэл үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойд зориулан Монголын Уран Зургийн Галерей, МУЭ хамтран “ЗУУН ДАМНАСАН ӨВ” сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд Монгол Улсын Ардын Зураач, Төрийн Шагналт /Төрийн Соёрхолт/, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн /Соёлын гавъяат зүтгэлтэн/ -үүд болох монголын дүрслэх урлагийн нэрт зураачдын шилээвэр бүтээлүүд оролцож байна.

Уг үзэсгэлэнд Монголын Уран Зургийн Галерейн сан хөмрөг дэх нийт 40 зураачдийн 78 бүтээл дэглэгдэв. Үзэсгэлэн энэ сөрын 29-нийг дуустал МУЗГ-н 3 давхарын үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ..

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай