ФОТО: Монгол дахь Хятад цагаач иргэдийн “Дулаан өвөл” арга хэмжээ боллоо

Монгол Хятадын соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас санаачлан Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбоотой хамтран 2018 оны “Дулаан өвөл” төслийн хандивийн арга хэмжээ өнөөдөр Монгол Хятадын хамтарсан “Найрамдал” сургууль дээр боллоо.

Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын орлогч Яанг Чингун, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар болон Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбооны төлөөлөгчид, нийслэлийн 9 дүүргийн халамжийн хэлтсийн төлөөллүүд оролцлоо.

Энэ удаагийн “Дулаан өвөл” төсөл нь өнгөрсөн сарын 07-ны өдөр эхэлсэн бөгөөд гурван 7 хоногийн турш хамрагдах хүсэлтэй айл тус бүрээр судалгаа хийж нийт 154 өрхийг тус хөтөлбөрт хамруулж хүнс тэжээл болон ахуйн зүйлс зэрэг шаардлагатай зүйлсээс сонгол нийт 22 сая төгрөгийн үнэ бүхий зүйлсээр тусламж үзүүллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай