ФОТО: Сүлд модны гэрэл асаах ёслол боллоо

Сүхбаатарын талбайд байрлах Сүлд модны гэрэл асаах ёслол өнөөдөр боллоо. Сүлд модны гэрэл асаах ёслолд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, нийслэлийн хүндэт иргэд, төр захиргааны байгууллагын төлөөлөл оролцов.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Нийслэлийн иргэдийн хөдөлмөрийн үр дүнд нийслэлийн өнгө төрх өдрөөс өдөрт өөдлөн дээшилж байна. Хоггүй, түгжрэлгүй Улаанбаатарын төлөө төр засаг, түмэн олноороо хамтран зүтгэж байгаа билээ. Үүрийн таван жингээс эхлээд үдшийн бүрий хүртэл ажилладаг тохижилт үйлчилгээний ажилтнууд, барилга, эрчим хүч, бизнесийн салбарынхан, цэрэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчид, нийслэлийн иргэддээ гүн талархал илэрхийлж байна” гэлээ.

Ёслолын үеэр Өвлийн өвгөн цасан охид, үлгэрийн баатруудын хамт хүрэлцэн ирж урлагийн тоглолт, циркийн үзүүлбэр толилуулж, галын наадам хийв.
Төв талбайд байрлах  22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” компани зассан байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай