Энэ долоо хоногт болох бүх ЭВЭНТ-үүдийн нэгдсэн мэдээлэл

Энэ долоо хоногт болох бүх ЭВЭНТ-үүдийн нэгдсэн мэдээлэл

Долоо хоногийн сүүлээр ирэх долоо хоногийнхоо эрч хүчийг сайн хуримтлуулж авах хэрэгтэй. Ингэхдээ ямар нэгэн хөгжилтэй зүйл хийж стрессээ тайлах нь хамгийн зөв арга юм. Юу хийж амрахаа хараахан шийдээгүй байгаа хэсэг бүлэг хүмүүст жижиг сажиг үйл ажиллагаа, юу хаана болохыг хүргэе. 

12 дугаар сарын 15-нд болох арга хэмжээнүүд

1. "Жавартай өвлийн жаргал" баярын арга хэмжээ 12 дугаар сарын 5-19 хүртэл Яармаг дахь Cardoctormn-д болно.

 

2. "Чайковскийн үдэш“ тоглолт Хөгжим бүжгийн коллежид 18:00-19:00 цагийн хооронд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болно.

 

3. "Get Down" парти Гэгээнтэн цогцолборын CUE+ 22:00-03:00 хүртэл болно.

 

12 дугаар сарын 16-нд болох арга хэмжээнүүд

 

1. Christmas Market: Winter Холио Солио ROC Caffeine Bar-нд 13:00-18:00 цагийн хооронд болно.

 

2. "Ээж Охин 2-ын өдөрт таныг урьж байна" Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд 13:00 цагаас. 

 

3. "Бид гадаадын TOP их сургуульд суралцаж чадна" Засгийн газрын хойно байрлах Флора төвийн 3 давхарт 17:00-20:00 цагийн хооронд.

 

4. "Бүүвэй" уран зургийн үзэсгэлэн Маршал галерейд 12 дугаар сарын 16,17-нд 11:00-19:00 цаг хүртэл болно.

 

5. "Өгөөмөр гар-3 аян" Үндэсний цэцэрлэгт хүрээлэн "Sunrise town"-д 8:00-20:00 цагийн хооронд болно.

 

6. "New Year's Special Comedy Night" Brussels Belgian Beer cafe, Shangri-La Mall-д 22:30-03:00 хүртэл. 

 

7. "Яриа, сонсголын чадвараа хөгжүүлцгээе" (Англи хэл) Ziferblat Улаанбаатарт 14:00-17:00 цагийн хооронд болно. 

 

8. "Buddha Indoor Street" дотор гудамжинд 19:00-00:00 цагийн хооронд.

 

12 дугаар сарын 17-нд болох арга хэмжээнүүд

 

1. "Биткойн сургалт" Startup Terminal дээр 15:00-18:00 цагийн хооронд болно. 

 

2. "Сэтгэлзүйн онолын лекц" Ziferblat Улаанбаатарт 19:00-22:00 цагт болно. 

 

3. "Террариум урлаж сурцгаая" Highgarden Mongolia /tea room & eco store/-т 12:00-13:30 хүртэл тус тус болно. 

 

 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай