Нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийнэ

Нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай мэдээлэл хийнэ. Тэрбээр ҮАБЗ-ийн тэргүүний хувиар энэ сарын эхний өдөр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзсан.

Ингэхдээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, санал солилцжээ. Тодруулбал, үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт өгөх зорилгоор Батлан хамгаалахын, Хууль зүй, дотоод хэргийн болон Гадаад харилцааны сайд нар, ТЕГ, ЦЕГ зэрэг тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагатай уулзсан хэмээн албаны эх сурвалж мэдээлж байсан юм.

Үүгээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хийсэн мэдэгдэл, төрийн өндөр албан тушаалтныг тагнаж, чагнасан гэх мэдээлэлд үнэлэлт өгөхийг зорьсон байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр хийх мэдээлэлдээ ч эдгээр асуудлыг голлон хөндөж магадгүй талаар эх сурвалж өгүүлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай