Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: Сонины түүхэнд анх удаа 68 нүүр сонин хэвлэгдлээ

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: Сонины түүхэнд анх удаа 68 нүүр сонин хэвлэгдлээ

12 дугаар сарын 15-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 349 дэх өдөр бөгөөд он дуусахад 16 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -17 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 28. Түлэх барилдлагатай улаан хулгана өдөр. Уг өдөр луу, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр гэмтнийг гэсгээх, шүүх, зарга үүсгэх, хүүхэд үрчлэн авах, лус тахих, төмрийн үйл хийх, урлан бүтээх үйлд сайн. Мэргэ төлөг тавих, морь уралдуулах, үхэгсдийн үйл үйлдэх зэрэгт муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал хэрүүл тэмцэл гарна. Чих, шагай, нууцын орондоо мэс бүү хүргэ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2436.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 367.30, вон 2.19 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.30цагт Хөрөнгийн бирж дээр "Хөрөнгө оруулагч үндэстэн" ХК болон "Жинст Увс" ХК-ийн нэгдсэн хувьцааны арилжаа эхлэх ёслолын арга хэмжээн
  2. Эрүүл мэндийн үндэсний тооцооны 2003-2014 оны үр дүнг танилцуулах уулзалт 10.00-12.00 цагийн хооронд Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр болно. Уулзалтад ЭМХТ-ийн Ерөнхий захирал Б.Нарантуяа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын зөвлөх Фе Вида Н.Ди-Лиачо нар оролцоно. Уулзалтаар Эрүүл мэндийн үндэсний тооцоо номыг танилцуулна. Утас: 88113375
  3. 10 цагт Уламжлалт ангаах ухааны Энэтхэгийн элчин сайд Эрүүл мэндийн яамны хамтарсан хурал Улсын нэгдүгээр эмнэлгийн хурлын танхимд болно. Холбогдох дугаар 99179899, 86885060
  4. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагаас Хүний эрх, шударга ёс төв болон Хэлмэгдэгсдийн холбооноос Хэлмэгдэл ба хүний эрх сэдвээр хэвлэлийн хурал зарлаж байна.
  5. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12:00 цагаас Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгээс "Амьтанд ээлтэй шилдгүүд-2017" манлайлагчдыг тодруулах хэвлэлийн хурал болно. "Гоёл 2018" наадмын топ модель Т.Халиунаа болон яруу найрагч Б.Болорцэрэн нар оролцоно. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Монголд анх удаа 68 нүүртэй сонин 200 000 хувь хэвлэгдэнэ.
  2. Энэ өдөр Өнөөдөр сонины үндэслэгч Балдорж  насан эцэслэж байсан. 
  3. Өнөөдөр олон улсын цайны өдөр. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай