Б.Шижирбат: "Бусад орны өрсөлдөгч нарыг айтал хашгирч дэмжсэн та бүхэндээ баярлалаа"

Б.Шижирбат: "Бусад орны өрсөлдөгч нарыг айтал хашгирч дэмжсэн та бүхэндээ баярлалаа"

Авьяаслаг Азичууд 2017  тэмцээний финалын шатны шалгаруулалтын дүн  гарч ард түмний хайртай хүү Б.Шижирбат  4-р байранд оржээ.

Тэрээр хэлэхдээ: Хээе манайхан. Би нь 4-р байранд орсон. Ер нь байна шдээ!!! Яг үнэндээ эхний өдрөөс авахуулаад л та бүхэн маань нулимс цийлгэнэтэл дэмжсэн. Ерөөсөө тэгээд л наддаа хангалттай. Угаасаа финал хүртлээ явбал болоо, мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэе л гэж бодож байсан юм Яах аргагүй надаас ч хамаарахааргүй хүн амын тоо гэдэг хэцүүхэн асуудалтай таарчих шиг боллоо. Гэхдээ  энэ өнгөрсөн хугацаанд хөгшин залуугүй, нам эвсэл харгалзахгүй, жалга довын үзэлгүйгээр  #agtvote8 гэж бусад орны өрсөлдөгч нар айтал хашхирцгаасан та бүхэндээ дахин дахин баярлалаа. 

Харин тус тэмцээний ялагчаар 261 сая хүн амтай Индонезийн оролцогч, аймшгийн  үзүүлбэрээрээ оролцсон илбэчин Гэгээн Риана тодорлоо.

Өнгөрсөн хугацаанд фэйсбүүк хэрэгчлэгчдийн хуудасд  #agtvote8 гэсэн постоор дүүрсэн. Хэдий тэмцээний ялагч болоогүй ч Б.Шижирбат шижир байж,  амьдралд мөн олон хүний зүрх сэтгэлд  ялагч болсон түүнд баяр хүргэе.  

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай