Автомашины зайг хэрхэн устгах талаар хэлэлцэнэ

Автомашины зайг хэрхэн устгах талаар хэлэлцэнэ

Аюултай хог хаягдлын жагсаалтад орсон зай, аккумлятор зэрэг нь хүний удмын санд нөлөөлж, хорт хавдар, сэтгэцийн эмгэг үүсгэх хүнд металл агуулдаг. Гэвч манай улсад энэ төрлийн хаягдлыг дахин боловсруулж, нэгдсэн журмаар устгах бодлого, менежмент байдаггүйгээс хаа хамаагүй хөглөрдөг гэхэд хилсдэхгүй.

Үүнтэй холбоотойгоор БОАЖЯ, Монголын хог хаягдлыг бууруулах үндэсний холбоо хамтран “Автомашины зай, түүний хор уршиг” сэдэвт хэлэлцүүлэг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд өнөөдөр зохион байгуулах нь.

Хосолмол хөдөлгүүрт машины хаягдал зайн уршгийг олон нийтэд таниулж, үүнийг байгаль, хүний эрүүл мэндэд халгүй технологиор хэрхэн устгавал зохих талаар хэлэлцүүлэх эл үйл ажиллагаанд ЗТХЯ, МХЕГ, нийслэлийн Байгаль орчны газар зэрэг төрийн захиргааны байгууллагаас гадна автомашин импортлогчид оролцох аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай