ТАНИЛЦ: Шинэ жилийн үдэш гэр бүлийнхэнтэйгээ үзэх СОНГОДОГ 8 кино

Сэтгэл догдлуулам шинэ жил айсуй. Энэ өдөр амттан өрсөн ширээгээ тойрон суугаад гэр бүлийнхэнтэйгээ хамт үзэж болох СОНГОДОГ 8 киног танилцуулж байна.

  • Holiday Inn

1942 онд бүтээгдсэн энэхүү хөгжимт кино нь Зул сарын баяраар үзэх ёстой сонгодог киноны жагсаалтыг тэргүүлжээ. "Цагаан зул сар" буюу WHITE CHRISTMAS дуугаараа Оскарын шагнал хүртсэн бөгөөд хөгжимд дуртай гурван залуугийн хайрын түүхийг харуулдаг байна.

  • A Christmas Carol - Зул сарын магтан дуулал

Мэдээж энэ түүх маш олон хувилбартай. Кино уран бүтээл, барби гээд микки маустай хувилбар хүртэл бий. Гэсэн хэдий ч 1938 онд бүтээгдсэн энэхүү эх хувилбар нь шилдэг нь байж чадсан бөгөөд хүн бүхний сэтгэлийг хөдөлгөдөг аж.

  • Miracle on 34th Street - 34-р гудамжны гайхамшиг

Сантагийн тухай хамгийн алдартай кинонуудын нэг нь маргаангүй 34 дүгээр гудамжны гайхамшигт түүх (1947) юм. Уг кинонд мөн Санта клауст итгэдэггүй охины тухай өгүүлнэ. Бяцхан охины дүрийг хожмоо алдартай жүжигчин болсон Нэтали Вүд бүтээжээ. Кинонд охины ээж (Морин О’Хара) Санта клаусын дүрд түр зуур тоглох эрэгтэй олсон нь Крис Крингл нэрт нэгэн байх бөгөөд охинд өөрийгөө жинхэнэ Санта клаус гэж хэлнэ. Охин итгэхгүй ч олон хэлээр ярьдаг эрэгтэйн чадваруудыг өөрийн нүдээр үзсэний эцэст түүнийг жинхэнэ Санта клаус гэж итгэх болно.

  • It's a Wonderful Life - Гайхамшигт амьдрал


Филип Ван Дорен Штерний 1943 онд хэвлэгдсэн "Хамгийн гайхамшигтай бэлэг" өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн энэхүү кино ч дэлгэцэнд гарахдаа амжилт олоогүй ч цагийн шалгуурыг даван Америкийн төдийгүй дэлхийн кино урлагийн сонгодог бүтээлийн нэг болсон аж. Түүнчлэн өдгөө жил бүрийн Зул сарын баяраар олон орны сая сая үзэгчдэд хүрэх болжээ. Кинонд сайхан сэтгэлтэй ч ажил төрөл нь бүтэмжгүй, амьдрал нь нэг л урагшгүй байх Жорж Бэйлийн анд нөхөд, гэр бүлийнхэн нь түүний сайн сайхны төлөө залбирна. Тэдний залбирал, хүсэл нь бурханд хүрч, Жоржид туслахаар тэнгэрийн элч ирнэ.

  • A Charlie Brown Christmas - Чарли брауны зул сар

 

1965 онд бүтээгдсэн "Чарли брауны зул сар" хэмээх тус кино нь хүүхэлдэйн кино шимтэн үзэгчдийн заавал үзэх ёстой киногоор тодорсон байна. Энэхүү кино нь Зул сарын баярын жинхэнэ утга учрыг гаргаж өгдөг бөгөөд гэр бүл, найз нөхөд, сайхан сэтгэлийн уялдаа холбоог нягт нарийн гаргаж өгдгөөрөө бусдаас ялгардаг байна.

  • Home Alone - Гэртээ ганцаараа цувралууд

"Home Alone" буюу "Гэртээ ганцаараа" кино нь нэгэн сэргэлэн хєвгvvн гэрт нь хулгай хийхээр ирсэн хоёр бүтэлгүй хулгайчыг хэрхэн чаддаг тухай гардаг. Уг инээдмийн киног хvvхэд багачууд гэлтгvй бvх насныхан сайн мэддэг байх. Анх гарахаасаа эхлээд єдийг хvртэл бидний сэтгэл зvрхэнд хоногшиж чадсан аргагvй шилдэг кинонуудын нэг билээ.

  • Love actually - Жинхэнэ хайр

Романтик кинонд дургүй нэгэн ч суудлаасаа өндийлгүй үздэг энэхүү кино бол Англи маягийн хайр дурлалын хачин цуглуулга. Гэсэн ч найман өөр дурлалт хосын тухай өгүүлдэг энэ киног зул сар болон шинэ жилийн үдэш алгасахгүй үздэг. Мэдээж тэдний адал явдал Зул сартай холбоотой өрнөнө. Киноны хамгийн гунигтай хэсэг нь Харри залуухан үзэсгэлэнтэй нарийн бичиг хүүхэнтэй учир ургуулсныг эхнэр нь мэдэж, гомдсон тухай юм. Олон үзэгч тэдний учир битүүлэг эвлэрлийн талаар зохиолчоос асуудаг аж. Харин зохиолч баатрууд нь амьдралдаа алдаж, оносон ч эцэст нь зөв замаа олсон гэж баталдаг.

  • How The Grinch Stole Christmas - Гринч Зул сарыг хэрхэн хулгайлав

Мэдээж Гринчгүйгээр зул сарын баярыг төсөөлөхийн аргагүй. Зул сарын баярыг үзэн яддаг Гринч хүмүүсийн зул сарын баярыг хулгайлахыг оролдоно. Шинэ жилийг төсөөлөх хамгийн өвөрмөц дүр төрх. Шинэ жилийн гайхамшиг хамгийн адгуу, муухай ааштай, зүрх сэтгэлгүй мангасыг ч итгүүлж зүрх сэтгэлийг нь дулаацуулж чадахыг харуулдаг гайхамшигтай кино. Энэхүү сонирхолтой бүтээл нь АНУ-ын кино чартыг дөрвөн долоо хоног тэргүүлж байсан бөгөөд бүхий л цаг үеийн дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой баярын сэдэвтэй кино бүтээлийн жагсаалтын хоёрт жагсдаг аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай