Даатгалын салбарын хөрөнгө 21.4 хувиар өсөв

Санхүүгийн зохицуулах хорооноос банкнаас бусад санхүүгийн салбарын тайлангийн гуравдугаар улирлын нэгтгэлийг танилцуулав. Санхүүгийн орчин болон эдийн засаг сэргэсэн нь доорх үзүүлэлтүүд эерэг гарахад нөлөөлсөн байна. Тухайлбал, даатгалын салбарын нийт хөрөнгө дээрх улиралд 21.4 хувиар өсөж, 251.7 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс хоёр дахин илүү үзүүлэлт аж. Үүний 80 гаруй хувийг нь ердийн даатгалын компаниудын хөрөнгө бүрдүүлж байгаа гэнэ.

Салбарын хураамжийн орлогын 41.8 хувийг даатгалын төлөөлөгч, 19.8-ыг нь зуучлагчид бүрдүүлжээ. Түүнчлэн хоршоодын нийт зээл 107.74 тэрбум төгрөгт хүрсний 92.2 хувийг хэвийн, 3.6-г хугацаа хэтэрсэн, 4.2-ыг нь чанаргүй зээл эзэлж буй аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс чанаргүй зээл зургаан хувиар өсөж, хугацаа хэтэрсэн зээл 12 хувиар буурсан гэсэн үг. Тэгвэл тус салбарын гишүүдийн тоо 20 хувиар нэмэгдэж, 53.7 мянга болжээ.


Энэ тухай