Барилгын салбарт оруулсан хөрөнгийг даатгана

Барилгын салбарт оруулсан хөрөнгийг даатгана

Монголын барилгачдын нэгдсэн холбоо, “Монгол даатгал”, “Work line with us” компани хамтран “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-ийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт татахад давхар даатгалын тогтолцоог ашиглах санамж бичигт өнгөрсөн баасан гаригт гарын үсэг зурлаа. “Work line with us” компани нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хөрөнгө оруулахын тулд “Монгол даатгал”-аар дамжуулан, Германы “Hannover Re” компанид таван төрлийн давхар даатгал хийлгэж эрсдэлээ хаахаар болжээ. Тухайлбал, гүйцэтгэлийн баталгаа, бизнес тасалдал, удирдах ажилтны хариуцлага, барьцаа хөрөнгийн даатгал хийлгэх гэнэ.

Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай “Work line with us” нь өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан “Нарлаг Буянт-Ухаа” төслийг бодит байдалд нийцүүлэн дахин төлөвлөж, хөрөнгө оруулахаар ажиллаж эхэлсэн байна. Мөн “Баганат өргөө” компанийн 560 орчим айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээ байгуулжээ. Тэднийх цаашид хөрөнгө оруулах төслүүдээ судалсаар байгаа аж. Тус компанийнхан давхар даатгалын системийг илүү боловсронгуй болгон хуульчилна гэж найдаж байгаа гэнэ. Энэ нь барилгын салбарт оруулж буй гадаадын санхүүжилтийг даатгаж буй анхны тохиолдол юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай