"Монгол ньюс" групп 2017 оны хэвлэл мэдээллийн шилдгийн шилдэг байгууллага боллоо

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулдаг Монголын хэвлэл мэдээллийн салбарын 2017 оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Монгол Улсын 2017 оны хэвлэл мэдээллийн шилдгийн шилдэг байгууллагаар "Монгол ньюс" групп тодорлоо. 

Өнөөдөр сонины сэтгүүлч Хайдавын  Уянга "Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл" эрэн сурвалжилсан цувралаараа байгальд учирч байгаа баршгүй гарз хохирлын үнэн байдлыг  тод томруун хамруулж улмаар холбогдох албан тушаалтнуудаар шийдвэр гаргуулан Монголын болон Төв Азийн экосистемд учрах байсан ноцтой аюулыг сэрэмжлүүлэн зогсоож чадсан тул МСНЭ-ээс Монгол Улсын 2017 оны шилдгийн шилдэг сэтгүүлчээр тодорлоо. 

Мөн Өнөөдөр сонины гэрэл зурагчин Г.Аргуужинг МСНЭ-ээс Монгол Улсын 2017 оны шилдгийн шилдэг гэрэл зурагчнаар тодрууллаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай