ТАНИЛЦ: Дэлхийн түвшний Удирдагч болох Боломж!

AACSB-тэй бизнесийн бакалаврын зэрэг олгодог сургууль болон хөтөлбөрөөрөө Монголд цор ганц Рафлес-Нортумбриагийн хөтөлбөрийг танилцуулж байна. Их Британийн бакалаврын зэргийг Монголдоо 3 жилийн дотор эзэмших боломжийг Рафлес олгож байна. 

12 жилийн өмнө Сингапурт төвтэй Рафлес Интернэшнл Институт Монгол дахь салбараа нээсэн билээ. Рафлес нь Монголдоо олон улсад мэргэшсэн багш нараар заалган боловсрол эзэмших, шинэ аргачлалуудыг авчрахыг зорьсон юм. Бизнес болон Дизайны бакалаврын хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд ямар ч олон улсын байгууллагуудад ажиллаж чадахуйц, өрсөлдөхүйц дэлхийн түвшний удирдагчийг бий болгохын төлөө ажилладаг юм. Рафлесын төгсөгчдийн эрхэлж буй ажил, карьер нь тэдний хөтөлбөрийн үнэ цэнийг харуулах болно.

2016 оноос Рафлес нь Английн Нью Кастл дахь Нортумбриа Их сургуультай хамтран ажиллаж эхэлсэн. Энэ нь Монголын оюутнуудад дэлхийд танигдсан Их Британийн бакалаврын зэргийг Монголдоо эзэмших боломжийг нээж буй юм. 2017 оны 11 сард тэд Нортрумбиатай хамтарсан хөтөлбөрийн анхны 14 төгсөгчдөө өлгийдөн авсан.

Тэд гурван жилийн хугацаанд бакалаврын зэргээ амжилттайгаар дүүргэсэн. Эдгээр төгсөгчид дипломоо Англид эсвэл Монголд хүлээн авах сонголт бий.

Их Британийн бакалаврын зэргийг Монголдоо гуравхан жил сураад л авах боломжтой гэж үү?

-Тиймээ. Учир нь Британийн бакалаврын хөтөлбөрүүд угаасаа гурван жил байдаг. Энэ нь Рафлесын оюутнууд бусад их сургуулиудад суралцаж буй найзуудаасаа нэг жилийн өмнө төгсөж, ажиллаж эхлэх боломжтой гэсэн үг юм. Түүнчлэн, хоёр дахь жилээ дуусаад, тэд Сингапурын Рафлесын Гүнзгийрүүлсэн диплом авна.Тэд бүх хичээлүүдээ бүгдийг нь Монголд сурах учраас Англи руу явж илүү зардал гаргах шаардлагагүй юм.

Ихэнх улсууд Монголыг оролцуулаад 4 жилийн бакалаврын хөтөлбөртэй байдаг? Бусад улсуудад 3 жил тооцогдох уу?

-Их Британи, Австрали, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орнууд 3 жилийн хугацаатай бакалаврын хөтөлбөртэй байдаг. Энэ нь Британийн боловсролын системд суурилсан учраас олон улсад хүлээн зөвшөөрөгддөг. Түүнчлэн, Рафлес нь жилд 4 семестртэй байдаг нь 1, 4, 7, 10 дугаар саруудад юм. Энэ нь илүү эрчимжүүлсэн учраас оюутнууддаа цаг мөнгө хэмнэх боломжийг олгож буй юм.

Дэлхийн түвшний Удирдагч болно гэж юу гэсэн үг вэ?

-Хэдэн зуун Рафлесын төгсөгчид энэхүү амжилтыг олж авсан. Дэлхийн түвшний Удирдагч гэдэг нь олон улсын том компаниудын ажилд авахыг хүсдэг болон дэлхийн ихэнх их сургуулиудад цаашид зэрэг ахиулан суралцах боломжийг буй болгох дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн байхыг хэлж байгаа юм.

Нэгдүгээрт, Дэлхийн түвшний Удирдагч байхын тулд ямар ч бизнесийн нөхцөл байдалд Англи хэл дээр харилцах чадвартай байх. 

Манай оюутнууд бүх лекц, хичээлүүдээ англи хэл дээр авдаг бөгөөд, гэрийн даалгавар, бие даалтуудаа англи хэл дээр гүйцэтгэдэг. Энэ нь тэд төгсөхдөө англи хэлээр чөлөөтэй харилцах чадвартай болдог гэсэн үг.

Рафлесын багш нар нь олон улсад зэрэг эзэмшсэн учраас оюутнуудаа олон улсын стандарттай танилцуулж, өөр өнцөг, өөр хандлага, өөр аргачлалуудаар сургадаг. Эцэст нь, Рафлесын төгсөгчдийн авсан зэрэг дэлхий даяар зуу гаруй улсуудад хүлээн зөвшөөрөгддөг билээ.

Цаашлаад, Нортрумбриагийн Бизнесийн бакалаврын зэрэгтэй болох нь дэлхийн түвшний удирдагч болох нэг шат юм. Учир нь, Нортрумбриа их сургууль нь AACSB буюу Олон Улсын Бизнес болон Нягтлан Бодохын Магадлан Итгэмжлэхтэй сургууль. AACSB-ийн талаар мэдээлэл Монгол хэл дээр нэг их байдаггүй учраас хүмүүс нэг их ач холбогдол өгдөггүй.

AACSB магадлан итгэмжлэгдсэн гэж юу гэсэн үг вэ?

-AACSB (Association to Advance Collegiate Schools of Business) гэдэг нь Мэргэжлийн Чанарын  (Professionally Qualified PQ) шаардлага хангасан багш сургагчдын баг бүрэлдэхүүний баталгаа олгодог олон улсын магадлан итгэмжлэл юм. Сургалтын чанар, багш нарын мэргэжлийн байдлыг AACSB-ийн магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд мөрдөх ёстой байдаг.

AACSB-ийн шалгуур маш өндөр байдаг учраас ихэнх сургуулиуд энэхүү магадлан итгэмжлэхийг авахад маш хэцүү. AACSB-ийн гишүүн сургуулиудаас дурдвал Харвард Их Сургууль, Мичиган Мужийн Их Сургууль, МасачусетийнТехнологийн Институт гээд дэлхийн нэртэй сургуулиуд ордог.

Товчхондоо дүгнэн хэлбэл, бизнесийн боловсрол долоон улсын стандарт, шаардлагыг өгдөг юм. AACSB-ийн зэрэгтэй оюутнуудад ямар давуу тал олгогдох вэ гэвэл:

yes Өндөр шаардлага давсан мэргэжлийн багш, сургагчдаас чанартай мэдлэг, чадвар, боловсрол авах
yes Бизнесийн томоохон хүрээллүүдэд орох боломж
yes Олон улсын том байгууллагуудад бизнесийн мэргэжлээр ажиллах боломж
yes Бизнесийн удирдлагаар томоохон сургуулиудад цаашид зэрэг дээшлүүлэх боломж гэх мэт орж байгаа юм.
yes Рафлес-Нортумбриа хөтөлбөрийн оюутнууд эдгээр давуу талуудыг олж авч чадах билээ.

Хамгийн гол нь AACSB-тэй бизнесийн бакалаврын зэрэг олгодог сургууль болон хөтөлбөр нь Монголд ганцхан Рафлес-Нортумбриагийн хөтөлбөр юм.

Англи хэлний сургалтын хувьд?

Манайх нийт 6 түвшний англи хэлний сургалт явуулдаг. Голдуу ажил хийдэг насанд хүрэгчдэд болон их дээд сургуульд орохоор бэлдэж буй ахлах сургуулийн хүүхдүүд их хамрагддаг. 6 түвшин нь анхан шатнаас, IELTS/TOEFL-ийн бэлтгэл хүртэл юм. Өмнө нь дурдсанчлан, англи хэлний элсэлт нь үндсэн ангийн элсэлттэй ижилхэн жилд 1, 4, 7, 10-р саруудад явагддаг.

Бид 2018 оны 1-р сараас эхлэн шинэ сонирхолтой англи хэлний сургалтуудыг танилцуулж байгаа. Үүнд, бид хүмүүсээс Бямба гаригийн англи хэлний сургалт явуулах хүсэлтийг их авдаг. Энэ нь ажлын өдрүүдээр оройн цагаар суралцах боломжгүй ажил эрхэлдэг хүмүүст зориулагдсан билээ. Энэхүү эрчимжүүлсэн Англи хэлний сургалт нь зөвхөн Бямба гаригт л орно. Энэ нь манай энгийн англи хэлний хөтөлбөртэй ижилхэн агуулга хуваарьтай байх боловч, ялгаа нь 12 долоо хоногийн туршид долоо хоног бүрийн Бямба гаригуудад бүтэн өдрийн хуваариар явах юм.

Манай Англи хэлний тэнхимийн эрхлэгч Др.Роммел нь өөрөө жүжиг, уран сайхны мэргэжилтэн учраас Монголын жүжгийн урлагт сонирхолтой, өөртөө итгэлтэй болох хүсэлтэй, англи хэл сурах хүсэлтэй хүүхдүүдэд илүү үр дүнтэй байдлаар туслах боломж юм.

Үүнээс гадна, манайд суралцаж буй оюутнууд ярианы чадвараа түлхүү сайжруулах хүсэлтэй байгаагаа их илэрхийлдэг учраас, Др.Роммел “Чанга Ярья!” нэртэй шинэ хөтөлбөрийг эхлүүлэхийг санаачилсан билээ. Энэ хөтөлбөр нь голдуу ярианыхаа чадварыг сайжруулах хүсэлтэй оюутнуудад зориулагдсан. Оюутнууд янз бүрийн нөхцөл байдалд, англиар өөртөө итгэлтэй, чөлөөтэй, дүрмийн хувьд зөв ярьж сурах юм.

Хамгийн сүүлд нь, Англи хэлээ 4 долоо хоногийн хугацаанд түргэвчилж сурах эсвэл манай энгийн англи хэлний хөтөлбөрийг хүлээх хугацаандаа суралцах хүсэлтэй оюутнуудад зориулан, багцалсан Англи хэлний ангийг танилцуулж байгаа. Энэхүү багцалсан хөтөлбөр нь унших, сонсох, бичих, ярих чадваруудыг хамруулсан бөгөөд 2, 3, 4 гэсэн гурван түвшний хүмүүст зориулагдсан.

Энэхүү шинэлэг хөтөлбөр нь янз бүрийн чадвартай хүмүүсийг янз бүрийн нөхцөл байдлуудад оролцуулж, англи хэлийг анх удаа илүү хөгжилтэй, сонирхолтой, үр дүнтэй байдлаар суралцах боломжийг өгөх юм.

2018 оны 1-р сарын элсэлт удахгүй дуусах тул та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс аваарай.

http://www.aacsb.edu/

https://www.northumbria.ac.uk/

http://www.raffles.mn/

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай