Б.Шижирбатын финалын үзүүлбэр: "Надтай гэрлээч"

Б.Шижирбатын финалын үзүүлбэр: "Надтай гэрлээч"

Монгол түмний минь бахархал болсон  Б.Шижирбат Авьяаслаг Азичууд тэмцээний тайзан дээр шижир байж чадлаа. Тэрээр финалын шатанд хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавина гэж  хэний ч санаанд ороогүй биз.

Бусдын төлөө цохилсон зүрх бүхэн хүчтэй байдаг.  Авьяаслаг Монголчууд тэмцээнд орж байх үеийнх нь найздаа зориулсан бүтээлийг үзэгчид одоо ч мартаагүй. Тэрээр авьяаслаг гэдгээ батлах гэж оролдох бус зүгээр л хайртай хүмүүсдээ зориулан бүтээл хийдэг нь түүнийг энэ хүртэл авч ирсэн мэт. Тийм ч учраас давтагдашгүй үнэ цэнэтэй байдаг биз. 

 

Б.Шижирбат тэмцээний үйл явцыг  тайлбарлахдаа:   

Hi Asia’s Got Talent тэмцээний финалын шатны үзүүлбэрүүд болж өнгөрлөө. Бараг 10 жилийн өмнө би нэгэн гайхалтай гэрлэх санал тавьж байгаа бичлэг үзэж байсан юм. Түүнээс хойш хэрвээ хайртай хүнтэйгээ ирээдүйд учрах юм бол хамгийн гайхалтай гэрлэх санал тавих юмсан хэмээн олон жил мөрөөдөж явсан. Хагас финал дээр та бүхний надад саналаа өгсний хүчинд би тэрхүү мөрөөдөлдөө өнөөдөр хүрч хайртай хүндээ сүүлийн шатны шалгаруулалтан дээр бүхнээ зориулан гэрлэх санал тавьж чадлаа. Хагас финалаас финалын хоорондох бэлдэх цаг арай л богино байсандаа ч тэр үү түрүүлэх гэдэг бодол бодох ч сөхөөгүй байсан. Гэвч одоо !!! Тэр бүх хэцүү ажлынхаа ард гарсны дараа надад сэтгэлийн дэм өгсөн хүн болгон миний энэхүү үзүүлбэрт тусалсан хүн бүхний төлөө, Монгол улсынхаа нэрийг энэ том тэмцээнд мандуулахын төлөө, одоо бол үнэхээр түрүүлэхийг хүсэж байна. Тиймээс энэ сарын 13-ны өдрийг дуустал 23:59 цаг хүртэл өмнөх шигээ фэйсбүүк болон google account-аар 1 хаягаас тус бүр 10 санал өгөх хэвээрээ байгаа бөгөө #AgtVote8 гэдэг саналтай хэвээрээ байгаа шүү. Та бүхэн минь идэвхтэй оролцоорой баярлалаа гэсэн байна. 

 Б.Шижирбатад #AGTVote8 гэж бичиж энэ сарын 13-ны 23:59 цаг хүртэл саналаа өгцгөөе.  Энэхүү тэмцээний ялагчийг арванхоёрдугаар сарын 14-ний өдөр зарлах бөгөөд  ялагч нь 100 мянган ам.долларын эзэн болох юм.

Санал өгөх заавар: 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай