Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Усны эрдэмтэд хүүхэд залуустай усны үнэ цэнийн талаар ярилцана

12 дугаар сарын 8-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 342 дахь өдөр бөгөөд он дуусахад 23 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -8 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 20, хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2444.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.75, юань 368.60, вон 2.20 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. ШУТИС-ын номын санд Усны эрдэмтэд хүүхэд залуустай усны үнэ цэнийн талаар ярилцана.
  2. Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд Бизнесийн “Ногоон гарц 2017” Үндэсний чуулган 09.00 цагаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно. 
  3. Чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд гуравдугаар байр эзэлж, 23 хүртэлх насны анхдугаар ДАШТ, Оросын нээлттэй цомд амжилттай оролцсон Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид 07.00 цагт Москва-Улаанбаатарын нислэгээр ирнэ.
  4. 11.00 цагт МУБИС-ийн төв номын сан 301 тоотод “Ганжуур, Данжуур” их хөлгөн судрыг МУБИС-ийн төв номын санд залах ёслолын ажиллагаа болно.
  5. Монгол Улсын Уул уурхайн салбарын 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД УУЛ УУРХАЙ” бодлогын зөвлөгөөнийг 08.30 цагаас Шангри-Ла зочид буудлын Хурлын танхимд зохион байгуулна.
  6. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар Их хурал" Төрийн ордонд 11.00 цагт эхэлнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Албани улсад Залуучуудын үндэсний баяр тохиож байна.
  2. 1986 оны энэ өдөр Английн алдарт боксын тамирчин Амир Хаан мэндэлжээ.
  3. Харин 1980 оны энэ өдөр Английн домогт дуучин Жон Леннон таалал төгсчээ.
  4. 1996 оны энэ өдөр сүмогийн 47 дахь ёкозүна Кашивадо Цүёши таалал төгсчээ.
  5. 2009 онд Ирак улсын Багдад хотод болсон бөмбөгдөлтийн үеэр 127 хүн амь насаа алдаж, 448 хүн бэртэж шархджээ.
  6. 2010 онд Японы IKAROS сансрын хөлөг онгоц Сугар гаригийн орбитыг өнгөрч, цааш 80.800 км замыг туулжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай