Оны тэргүүний залуу багшийг шалгаруулна

Оны тэргүүний залуу багшийг шалгаруулна

Монголын Залуучуудын Холбооноос хоёр дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй “Үндэсний чадварыг эзэмшүүлэгч” ёслолын ажиллагаа 12-р сарын 20-ны өдөр болох гэж байна.Энэ жилийн хувьд их, дээд сургуулиудын шилдэг багш шалгаруулах “Үндэсний сэхээтэн төрүүлэгч”, МСҮТ, коллежийн шилдэг багш шалгаруулах “Үндэсний чадварыг эзэмшүүлэгч”, ЕБС-ийн шилдэг багш шалгаруулах “Гэгээрлийг түгээгч” гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Мөн Залуу удирдагч сан, Монголын сэхээтний холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж хамтран зохион байгуулж байгаа аж.

Тус ёслолын ажиллагаанд улсын хэмжээнд мэргэжилтэн бэлтгэдэг бүхий л коллеж, МСҮТ-ийн багш нар оролцох боломжтой бөгөөд нийт нэр дэвшигчдийн дотроос 9 багшийг “Үндэсний чадварыг эзэмшүүлэгч”-ээр тодруулж, МЗХ-ны нэрэмжит “Тэргүүний залуу багш” цол тэмдэг, өргөмжлөлөөр шагнана.

Нэр дэвшигчдийн материалыг 2017 оны 12 сарын 18-ны дотор МЗХ-ны 207а тоотод хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.myf.mn сайт болон 99938333, 11-322046 утсаар авна уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай