Архины донтуулагч чанар их байжээ

Архины донтуулагч чанар их байжээ

Улсын хэмжээнд сүүлийн таван жилд архины үйлдвэрийн тоо нэмэгдээгүй ч худалдаж, үйлчилдэг байгууллага нь олширчээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 44 аж ахуйн нэгжийг шалгаж, улсын байцаагчийн шаардлагыг удаа дараа зөрчсөн 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар ХХААХҮЯ-нд албан бичиг хүргүүлсэн гэнэ.

Мөн шалгалтын явцад архины донтуулагч чанар их байгааг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүд этилийн спиртийн агууламж өндөртэй архи үйлдвэрлэж буй гэнэ. Энэ нь архинд донтох эмгэгтэй хүн олшрох болсны шалтгаан гэдгийг холбогдох албаныхан хэлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай