Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийнэ

12 дугаар сарын 7-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 341 дахь өдөр бөгөөд он дуусахад 24 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 19, гурван хөх мэнгэтэй шар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2444.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 369.20, вон 2.21 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Монголын боксын холбооноос зохион байгуулах шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн 14.00 цагаас СТО-ны А зааланд эхэлнэ.
  2. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх ОУ-ын 16 хоногийн аяны хүрээнд ХНХЯ-ны харъяа агентлагууд тэр дундаа Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олон “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриан дор нэгдэж, “Цагаан туузтаны өдөр”-ийг байгууллага хамт олноороо дэмжиж, олон нийтийг уриалах ажлыг 09.00 цагт Спортын төв ордны хойно байрлах ГБХЗХГ-ын байранд зохион байгуулна. 
  3. Блю скай зочид буудлын 3 дугаар давхрын Даймонд танхимд 09.00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран “ХАРИУЦЛАГАТАЙ БИЧИЛ УУРХАЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулна.
  4. 09.00-17.00 цагаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Эмнести интернэшнл байгууллага, Монголын Хуульчдын холбоо, МУИС-ын Хууль зүйн сургуультай хамтран “Хүний эрхийн боловсрол-2017” онол практикийн бага хурал зохион байгуулна.
  5. 10.00 цагаас МҮЭСТО-нд Ардчиллын баярын үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ.
  6. БХБЯ-ны хамт олон 08.30-10.00 цагийн хооронд “Цагаан тууз” зүүх давалгаат ажилд оролцож, “Хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” хэмээн амлалт өгч, хөдөлгөөнд нэгдэж байгаагаа илэрхийлнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Иранд Оюутнуудын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
  2. Мөн өнөөдөр Иргэний нисэхийн олон улсын өдөр тохиож байна.
  3. 1998 онд Канадын алдарт төгөлдөр хуурч Tony Yike Yang мэндэлжээ.
  4. 1988 онд Арменд 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 25.000 гаруй хүн амь насаа алдаж, 30.000 шархдаж, 500 мянган хүн гэр оронгүй болж байжээ.
  5. 2015 онд Японы сансрын хөлөг "Akatsuki" Сугар гаригийн орбитод нэвтрэн оржээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай