Нухацтай хэлэлцэх өндөр хүү

 Нухацтай хэлэлцэх өндөр хүү

“Монголын банкуудын зээлийн хүү өндөр” гэж олон бизнесмэн гаслахыг сонссон. Банк бүрийн зээлийн хүү харилцан адилгүй. Нэгэн банкны зээлийн хүүгийн дундаж 17 хувьд хүрснийг эдийн засагч нь дуулгалаа. Одоогоор банкуудын зээлийн хүүгийн дундаж 20 хувь байгаа гэсэн мэдээллийг Монголын банкны холбооныхон өгч байна. Маш бага хүүтэй зээл олгодог банктай орон олон бий. Тухайлбал, Японд зээлийн хүү нэг хувь байхыг харсан бизнес эрхлэгч тэндэхийн компаниудад атаархаж, Монголоо гоочлохоос яах билээ.

Олон тэрбумын үнэлгээтэй хөрөнгө эргэлдүүлдэг компани төдийгүй хэдэн зуун мянган төгрөгийн цалингийн зээл авсан иргэн ч хүү өндөр байна гэж эгдүүцдэг. Зээл авсан иргэд “Бид банкны ажилтнуудын цалинг л тавьж байна”, “Монголын банкууд мөнгө хүүлэгч шиг ажилладаг” гэх мэт зэвүүцсэн үг амнаасаа унагах нь олон. Тэд зээлийн хүүг бууруулаасай гэж хүсэн хүлээж байгаа нь мэдээж.....

 Сэтгүүлч Т.Энхбатын бэлтгэсэн  "Нухацтай хэлэлцэх өндөр хүү" мэдээний дэлгэрэнгүйг  "Өнөөдөр" сонины маргаашийн дугаараас уншина уу  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай