Б.Обама Далай ламтай уулзжээ

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама Энэтхэгийн нийслэл Шинэ Делид Төвдийн буддын шашны тэргүүн Далай ламтай уулзаж, энэрэл нигүүслийн талаар ярилцсан гэж “РИА Новости” агентлаг мэдээллээ.

Нобелийн Энх тайвны шагналт хоёр эрхэм зургаа дахь удаагаа, Б.Обама энэ оны нэгдүгээр сард Төрийн тэргүүний албан тушаалаа шилжүүлэн өгснөөс хойш анх удаагаа ийнхүү уулзжээ. Б.Обама өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригаас эхлэн Хятад, Франц, Энэтхэгээр тав хоног аялсан юм. Далай лам Б.Обамаг эртний анд нөхрөө гэжээ. Тэдний уулзалт 45 минут үргэлжилж, дайн болоод хүчирхийлэл газар авч буй энэ ертөнцөд энх тайван байдал тогтоох арга замыг хэлэлцсэн гэж Далай ламын хэвлэлийн төлөөлөгч CNN телевизэд мэдэгдсэн байна.

АНУ-ын удирдагчийн хувиар Б.Обамаг Далай ламтай уулзахад Хятадын Засгийн газар эрс эсэргүүцдэг байсан. Учир нь өдгөө 82 настай Далай ламыг Төвдийг тусгаар улс болгохыг оролдож буй салан тусгаарлагч хэмээн Хятадын эрх баригчид үздэг юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай